Улаанбаатар хот дахь Гаалийн ерөнхий газар уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, тус газар тавдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 08.30-20.00 цагийн хооронд ажиллахаар болсон байна. Энэ нь төмөр замын тээврийн ачааллыг бууруулах, БНХАУ-аас чингэлэг татан авалт байгуулж буйтай холбоотой бөгөөд энэ оны наймдугаар сарын 30-ныг хүртэл дээрх цагийн хуваариар ажиллана гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!