Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Шивээхүрэн боомтод хэрэгжих төслүүд хөдөлж байгаад баяртай байна. 

Бүтээн байгуулалтад оролцож буй аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлье. Төлөвлөгдсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экпортлох боломж бүрдэнэ.