Өнөөдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
- Хүнсний аюулгүй байдал, хангамж бол маш чухал асуудал. МУЗГ-аас тус салбарын асуудалтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэж байгааг дэмжиж байна. Хөдөө аж ахуйн салбар нь цаг уурын нөхцөлөөс хамаарсан эрсдэл, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлт гээд нэлээд хүндрэлүүдтэй нүүр тулдаг. Төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дэмжлэгүүд богино хугацаатай байдаг нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байх магадлалтай. Тиймээс хүнс, хөдөө аж ахуйн компаниудад үзүүлэх санхүүгийн зээл, бусад дэмжлэгийг урт хугацаагаар төлөвлөж зохицуулалт хийх нь зүйтэй гэлээ.
Хөгжлийн банкны хэрэг замхарчихлаа гэж