Монгол Улсын Засгийн газар хуваарийн дагуу өнөөдөр /2022.05.31/ хуралдаж байна. Энэ долоо хоногийн хуралдаан Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр таарч буй учраас хуралдааныг урагшлуулжээ.
Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна.
Тухайлбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
- Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,
- Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,
- Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,
- Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!