ОХУ-аас Хятад, Монгол руу тавих төмөр замын бүтээн байгуулалт 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна

Админ
2022/06/20

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Тувагийн нутгаар дайруулан Орос-Монгол-Хятадын олон улсын тээврийн шинэ зурвас /коридор/ бий болгох төсөлд тусгагдсан төмөр замын бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд рубль болно гэж тооцоолж байна.

Энэ тухай Тува улсын тэргүүний зөвлөх Владимир Донских Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хийсэн төслийн танилцуулга дээр мэдэгдэв.

Тээврийн зурвас байгуулах төсөлд мөн Кызыл (Тува)-Курагино (Красноярскийн хязгаар) чиглэлийн төмөр замыг Монголтой залгаа хил хүртэл дуусгах зэрэг ажлууд багтаж байгаа юм. 

“Төмөр зам болон холбогдох дэд бүтцийг бий болгох төсөлд Орост ч, Монголд ч, мөн Хятадын нутаг дэвсгэрт ч хэрэгжих тээврийн багц төслүүд багтсан. ""РЖД-Инвест" компани, “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын шинжээчдийн тооцоолсноор, өнөөдрийн тооцоогоор бүтээн байгуулалтын өртөг 1 их наяд гаруй рубль болох бол ойролцоо тооцоолсон ачаалал нь 73 сая тонн байна” гэж Донских мэдээлжээ. 

Түүний мэдээлснээр, Тувагийн тэргүүн Владислав Ховалыг "China Railway Construction Corporation” (CRCC) болон "Монголын төмөр зам" ТӨХК-ийн төлөөлөгчидтэй, мөн эдгээр улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нартай уулзсан байна. "Хөрөнгө оруулагчдын хувьд төслийг сонирхож байна” гэж тэрбээр тодотгоод төслийн санхүүжилтийг концессын гэрээний зарчмаар хийж болох юм гэж нэмж хэлсэн байна.

Дээрх төслийг хэрэгжүүлснээр Байгал-Амарын магистраль болон Транссибирийн төмөр замын ачааллыг 20 хувиар бууруулж, Хятад, Монгол Улстай хийх гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж танилцуулгын материалд дурджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.37
    2022/06/20

    Mongoloor damjuulj nuursee zuuh ni.. manaid yamarch ashiggui

    Хариулах
  • 203.91.115.55
    2022/06/20

    mongold yamarch ashiggui tusul

    Хариулах
  • 202.126.89.106
    2022/06/20

    Манайд хэрэггүй...урдахиа 100 ашиглаж чадахгуй байк, хуний хоол болно.

    Хариулах
  • 202.126.89.243
    2022/06/20

    оронд нь эрэг өг.. шууд бартэр орос оо

    Хариулах