Ч.Отгочулуу: Дарга ангийнхан тарвалзаж, дунд ангийнхан туйлдаж байна

Б.Ариунзаяа
2022/06/20

4:11 Мэдээллийн цаг. Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, болон АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Ч.Отгочулуу:

- Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сараар биш, өдрөөр биш цагаар мууддаг болсон байна. Шатахууны дахин өслөө. Үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл бүрдсэн байна. 2012-2015 онд ийм нөхцөл байдал тулгарч байсан. Нүүрсний үнэ 26 ам.доллар, зэсийн үнэ 4500 ам.доллар болж унаж байсан. Нефтийн үнэ 120 ам.доллароос буудаггүй байсан. Ийм үед тухайн үеийн Засгийн газар шатахууны үнээ тогтоон барьж чадаж байсан. Гэтэл өнөөдрийн чадамжгүй Засгийн газар гадаад орчин руу бүх бурууг чихэж, бэртэгчин бодлого явуулж байна. Зохицуулалт хийх хангалттай хугацаа байсан. 

- Муу амлаад байсан гадаад орчин жинхэнээсээ муудаж эхэллээ. Монгол улсад нөлөөлж эхлэх нь цаг хугацааны асуудал. Гэтэл манайд "Тамгагүй төр" гэдэг төслөөс өөр болж байгаа төсөл алга. Дарга ангийнхан тарвалзаж, дунд ангийнхан туйлдаж байна. Гэмт хэргийн гаралт 2 дахин нэмэгдсэн байна. 

- Нөхцөл байдал хүнд байхад яам, агентлагийн дарга нар морь малаа хөөгөөд зугаа цэнгээндээ зориулаад хууль хүртэл баталчихлаа. Залуучууд ирээдүйдээ, төрдөө итгэхгүй байна, гадаад руу дүрвэж байна. Арай хийж гадаадад гарсан залуучуудынхаа мөнгөн гуйвуулгаар монгол улсын эдийн засаг оршин тогтож байна. Харамсалтай нь дэлхийн эдийн засаг муудаж байна. Тун удахгүй давхар цохилт болох гэж байна.  Энэ бүгдийг олж харж чадахгүй байгаа алсын хараагүй, сэтгэлгүй Засгийн газар эдийн засгийн хямралын гол шалтгаан нь. 

- Хүүхдийн мөнгийг Ирээдүй өв сангаас өгдөг болсон. Гэтэл энэ Ирээдүй өв сан маань Ирээдүйн өр сан болж хувирсан.

- Манай макро эдийн засгийн удирдлага жолоодлогогүй болсон байна. Өнөөдрийн 20 настнууд 50 нас хүртлээ ядруу амьдрах нөхцөлийг МАН бүрдүүлчихлээ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна