"Роскосмос" эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж буйгаа баталжээ

Админ
2022/06/21

МОСКВА. /TASS/. ОХУ-ын төрийн өмчит” Роскомсос” корпорац Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай тус улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх боломжийн талаар хэлэлцэж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлжээ. 

"Одоогоор Монголын талын санаачилгаар “Роскосмос” корпорац, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам сансрын салбарт Орос-Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэр дундаа Монголын эмэгтэй сансрын нисэгч бэлтгэх асуудлыг хэлэлцэж байна" гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна. 

“Роскосмос”-ын тодруулснаар, тус корпорац эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, илгээх боломжит хувилбаруудыг тодорхойлжээ. Талууд сансрын орон зайг энхийн зорилгоор судлах, ашиглах салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Санамж бичгийн төслийг Монголын талд дипломат сувгаар илгээжээ. "Одоо энэ санамж бичгийн төслийг Монголын тал хэлэлцэж байна" гэж “Роскосмос” мэдээлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын сансрын нисэгчидтэй уулзах үеэрээ Орос, Монголын хамтарсан нислэг зохион байгуулах яриа хэлэлцээ хийж байгаа талаар өмнө нь МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.168
    2022/06/21

    Очиж2 заваарсан Оросууд пязда гай л болно

    Хариулах
  • 203.91.115.48
    2022/06/21

    Aztai aawiin ohin nisejdee ar owriin haalganii Gur ...ah shigee malchin ardiin ohin niseh boltugai

    Хариулах
  • 64.119.21.6
    2022/06/21

    Orosuud mongol ulsiin xogjild yamarch xereggui zuilseer goshogoruulchixmaa. Gurragchaa sansart nislee geed mongoliin sansariin shinjlex uxaan xogjson u? Bid nar sansart nissen neg idol buyu baatartai l bolson oor yum bgamu? Ternii orond odoo ulsuudad xongololttoi uneer benzin shatxuun ene ter ogj bga bizde tegej l zaraldaa, bid nar ch gsn orosiin zax zeeld baraa buteegdexuunee ondor gaaliin tarifftguigeer zardag bolyo l doo

    Хариулах