"Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Б.Ариунзаяа
2022/06/24

Монголын ОҮИТБС, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, УУХҮЯ хамтран  говийн бүсийн ил тод байдлын "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт"  өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. 

Чуулга уулзалтын үеэр төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны  хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх  арга замын талаар санал солилцох,

- Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль  орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны  гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих; 

- Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил  тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар  оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний  хүмүүст хүргэх зорилготой бөгөөд  чуулга, уулзалт гарсан санал, санаачлагыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм.

Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого,  хууль эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголттой болно.

Мөн говийн бүсэд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулахад оролцогч  талуудын ойлголтыг нэгтгэж, Өмнөговь аймагт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн гурван талт хамтын  ажиллагааг дэмжих замаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх арга  замын талаар туршлага солилцоно.

Түүнчлэн шийдвэр гаргагчдад дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалахад  оролцогч талуудын дуу хоолойг хүргэх юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна