Т.Доржханд: Монгол улсад парламентын ардчилал бэхжих суурь тавигдлаа

Админ
2022/06/27

#Шууд: УИХ-ын гишүүн Сонгуулийн тогтолцооны асуудлаар ҮХЦ-ээс эцэслэн шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна.

Т.Доржханд: 

- Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаар Сонгуулийн тогтолцоог хэлэлцэж, түүхэн шийдвэр гаргалаа. Тодруулбал энэ удаагийн хуралдаанаар сонгуульд пропорциональ тогтолцоог ашиглаж болох эсэх талаар нэлээн ул суурьтай ярилцаж, цагийн өмнө шийдвэрээ гаргаж, олон жил маргаантай байсан асуудалд цэг тавилаа. 

- Монгол улсад парламентын ардчилал бэхжих суурь нь бий боллоо. Үр дүнд нь эдийн засгийн нөхцөлийг хүндрүүлдэг жижиг 76 дугаар тойрог дуусгавар болгох нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл Монгол улс бүхлээрээ нэг  тойрог болсон гэж хэлж болно. Ингэснээр бодлого барьдаг, мэтгэлцдэг, томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхэд кнопоо дардаг УИХ бий болно. 

- Пропорциональ тогтолцоог бий болсноор нэг ч иргэний санал гээгдэхгүй. Өнөөгийн сонгуулийн тогтолцоогоор дийлэнх сонгогчдын санал гээгдсэн.  

- ҮХНӨ явдагаараа явна. Хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог оруулах нь хамгийн чухал. Үүнийг ҮХЦ нь шийдвэрлэчихлээ. 

- УИХ-ын гишүүдийн тоог өсгөх шаардлагатай байна. 1992 онд нийт сонгогчдын тоо 1 сая байсан бол өнөөдөр 3,2 болсон. Судлаачдын зүгээс 150-152 УИХ-ын гишүүн байх нь тохиромжтой гэдэг санал гаргасан.  Ийм тохиолдолд УИХ-ын гишүүн давхар алба хашиж боломжийг нь нээж болно. 

- Пропорциональ тогтолцоог ҮХЦ дээр шийдчихлээ. Энэ нь ҮХНӨ-ийг хийх шаардлагагүй гэсэн үг биш.

 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.148
    2022/06/28

    Энэ нэг МАН ын бичигийг бариад гүйдэг бууны нохойг УИХ д гаргаж ирж улс оронд гай дуудсан Хан Уулынхан уу эсвэл хар машин уу. МАНАН нам нэртэй тоглоомын байгууллагуудыг бий болоод тэнд өөрсдийнхөө гар хөлийн хүмүүсийг шургуулж улс орноо самарч байгаагийн тод жишээ нь ХҮН нам ДОРЖХАНД хоёр байна.

    Хариулах
  • 64.119.27.7
    2022/06/27

    Хулгайчууд их хуралд орох боломж олгоод байгаарай

    Хариулах
    • 194.230.147.123
      2022/06/27

      Тийм шүү энэ новшнууд өөрсдөндөө ашигтай юм хийн шүү дээ ёстой новшнууд юм аа