Лицензийн 28,2 хувь, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 10 хувь нь говийн бүсэд байна

Б.Ариунзаяа
2022/06/28

Өмнөговь аймаг, говийн бүсийн уул уурхайн ил тод байдлын чуулга уулзалтын үеэр Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилгын Ажлын албаны мэргэжилтэн З.Цэлмэг говийн бүсийн аймгуудад үйл ажиллагаагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшдэг ААН-үүдийн ил тод байдлын тайлангийн талаар мэдээлэл өглөө.


- Ил тод байдлын тайланд 300 гаруй мэдээллийг бүртгэж авдаг.

- 2019 онд – 1472, 2020 онд – 1419, 2021 онд- 1590 тусгай зөвшөөрөл эзэмшигч тайлангаа ирүүлсэн.

- 2021 онд АМГТГ-т 3000 гаруй тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байдгаас ОҮИТБС-д  2690  бүртгэлтэй байна.

- 2019 онд олборлох салбар 3,8 их наяд төгрөгийг төсөвт бүрдүүлснээс 19,6 хувийг нь говийн бүсийнхэн бүрдүүлсэн бол 2020 онд 53,1 хувь, 2021 онд 78,9 хувь болж огцом нэмэгдсэн. Гэвч орон нутагт болон улсад орж байгаа татвар хураамж хол зөрүүтэй байна.


- Нийт лицензийн 28,2 хувь, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 10 хувь нь говийн бүсэд байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 320, хайгуул 373, бүтээгдэхүүн хуваах гэрээний тусгай зөвшөөрөл 2 байна.

- Уул уурхайн салбар нийт усны хэрэглээний 18 хувийг бүрдүүлдэг. Нийт орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна.


- Ус эргүүлэн ашиглалт жилээс жилд нэмэгдсээр байна. Ус ашигласны төлбөр орон нутгийн төсвийн 18,4 хувийг бүрдүүлж байна.

- Говьсүмбэр аймгийн 2 лиценз эзэмшигчэээс бусад говийн бүсийн аймгууд ус ашиглах мэдүүлэгтээ хүрээгүй байна.

- 2021 онд 202 гэрээ бүртгэгдснээс үнийн дүнгээр дэд бүтцийг хөгжүүлэх гэрээ 85,9 хувийг эзэлж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна