Зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ

Админ
2022/07/05

Монгол Улсын хилийн боомтуудаар 2022 оны долдугаар сарын 4-нд нүүрс тээврийн нийт 959 автомашин нэвтэрчээ

Тодруулбал,

  • Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 501 автомашин,
  • Ханги боомтоор 215 автомашин,
  • Булган боомтоор 96 автомашин,
  • Шивээхүрэн боомтоор 147 автомашин хил нэвтэрсэн байна.

Харин зэсийн баяжмал тээврийн 39 автомашин Гашуунсухайт боомтоор хил гарчээ. Манай улс оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна