Б.Бат-Эрдэнэ: Манай улсад 73 орчим мянган жуулчин ирж, 70 орчим сая ам.долларын орлого оруулсан

Админ
2022/07/05

Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлажээ. Мөн өнөөдрийн хуралдаанааро Ойн агентлагийг дахин байгуулсан байна. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: 

- Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар 2022.06.03-ны өдөр батлагдаж, ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоосон. Ийнхүү “Ойн агентлаг” байгуулагдах ажил хуулийн дагуу явагдаж өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас "Ойн агентлаг" байгуулах тогтоол гаргалаа.

Ингэснээр сүүлийн зургаан сар гаруй саатаад байсан Ойн агентлагтай холбоотой төсвүүд хөдөлж эхэлнэ. Мөн Ойн судалгаа, хөгжлийн төвийн 12 албан хаагч өнгөрсөн зургаан сарын хугацаанд төсвийн эрх нээгдээгүй байсантай холбогдуулж цалингүй ажилласан. Энэ хүмүүсийн цалин олгогдож эхэлнэ гэсэн үг.

- Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлалаа. Ингэснээр 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1 сая хүртэлх жуулчин авах ажилд  томоохон хэмжээний дэмжлэг болно. 

- Монгол улсыг гадаад улсад сурталчлах цахим платформ албан ёсоор нээж байна. Энэ платформоор дамжуулан жуулчид Монгол орны талаарх  зориулсан мэдээ мэдээлэл авахаас гадна жуулчдын цахим шууданд мэдээ нийтлэл илгээх байдлаар ажиллах юм. Мөн Visit Mongolia хэмээх аппликэйшн татаж уг платформыг гар утсаараа ашиглах боломжтой юм.

- 2022 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 73 орчим мянган жуулчин ирж, 70 орчим сая ам.долларын орлого оруулсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна