Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөрвөн улирлын цэцэрлэг" хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан талаар Үндэсний шуудан сонин мэдээлжээ.
Ингэхдээ АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийжээ. Улмаар байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагаа явуулахад түүнтэй хамт УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн байжээ. Тодруулбал М, Х гэх гишүүд байсан гэх.
Тэднийг нэгэн тус компанийн таван давхрын өрөөнөөс баривчилсан бөгөөд АТГ-ынхныг орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгсөн байна.
Харамсалтай нь цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.
Энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын М болон Х үсгээр нэр нь эхэлсэн гишүүд өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж эхэллээ. Одоогоор Ж.Мөнхбат болон Д.Хаянхирваа нар мэдэгдэл хийж, тус гарсан гэх хэрэгт ямар ч холбогдолгүй болохоо мэдэгдээд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!