#Шууд: ЦЕГ-аас Ачит Ихт ХХК болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр, ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун, ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч Э.Сэргэлэн нар мэдээлэл хийлээ.

Г.ПҮРЭВДЭЛГЭР: 

- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Ачит ИХТ ХХК-тай балансын бус хүдэр ашигласны төлбөрт тус компанийн 34 хувийг эзэмших гэрээг анх 2013.07.17-ны өдөр байгуулсан байдаг. Гэвч 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, 100 хувь эзэмшихээр болсон байдаг. 

- Ачит ИХТ ХХК нь П.Цагааны гэр бүлийн компани. Тус компанийн 22 хувийг Цаглавар ХХК, 78 хувийг Степпкупер  ХХК эзэмшдэг. Степпкупер  ХХК-ийг П.Цагаан эхнэр, хүү, охины хамтаар эзэмшдэг бол Цаглавар ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Өлзийжаргал нь Степпкупер  ХХК -ийн Ерөнхий нягтлангаар давхар ажилладаг. 

-  Цаглавар ХХК нь 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш Ачит ИХТ ХХК -ийн 22 хувийг ногдол ашиг авахаас өөр үйл ажиллагаа явуулаагүй хэдий ч дансанд нь 13,6 сая ам.доллар орсон болох нь тогтоогджээ. 

- Ачит ИХТ ХХК нь 2018-2023 оны хооронд Portune I trade гэх компанитай нууц гэрээ байгуулан 960 тэрбумын катодын зэс борлуулжээ. Ингэхдээ тонн тутамдаа 300-350 ам.долларын хөнгөлөлт эдлэхээр гэрээндээ тусгаж, нийт 14,5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байна. Гэвч Portune I trade гэх компанийг П.Цагааны эхнэр эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл Ачит ИХТ ХХК нь өөрөө өөртэйгээ нууц гэрээ байгуулж, хөнгөлөлт эдэлсэн байна.

- Ерөниийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр арилжааны банкинд  долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулжээ. Ингэхдээ тэрбээр  Ачит ИХТ ХХК -ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. 

- ЭЦА-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах саналаа хүргүүлжээ.