Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв ТӨААТҮГ нь “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төсөл, “Уур амсьгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төсөл, Уур амьсгалын ногоон сантай уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажиллах мэргэжлийн албаны үүрэг болон Хамтарсан Кредит Олгох Механизмын нарийн бичгийн газрын ажлыг гүйцэтгэж, хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байгууллага.

Тус төв нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл, бүтээгдэхүүний загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх зорилгоор   "Уур амьсгалын өөрчлөлт -2024" хакатоныг зохион байгуулж байна.

 Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байна. Тэд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал, тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах, гамшгийн менежмент, цөлжилт, малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байгаа аж.