2024 онд Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг чанар, стандарт, эрүүл ахуйг бүрэн хангаж, журмын дагуу бэлтгэн нөөцөлсөн.

Энэ хавар нийт 6337.5 тонн махыг борлуулахаар нөөцөлснийг 03 дугаар сарын 11-ний өдрөөс хүнсний дэлгүүрүүдээр борлуулж эхэлсэн.

Мөн иргэдийн дунд эрэлт хэрэгцээ их байгаад тулгуурлан өргөтгөсөн худалдааг 7 хоног бүр зохион байгуулан борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар 35 хувийг борлуулаад байна.