Үндэсний брэнд YUNA сүлжээ ресторан нь 2016 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш өдгөө 16 дахь салбар ресторанаа 3,4-р хороололд нээлээ.
Монгол улсын хамгийн том сүлжээ ресторан болох YUNA сүлжээ ресторан 2024 оны 2-р сард БНСУ-ын Бусан хотод салбараа нээгээд байсан бол өнөөдөр Улаанбаатар хотын 3,4-р хорооллын хэрэглэгч нартаа ойртож үйлчлэх зорилгоор 3,4-р хорооллын UK TOWER-т дахин нэг рестораныхаа үүд хаалгыг нээгээд байна.
Хороолол салбар нь хамгийн сүүлийн үеийн гал тогооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноос гадна бусад салбарын адил гал тогооны хоол хийх үйл явцыг шууд харах боломжтой шилэн гал тогоотой, нэг дор 80 хүн хүлээн авах хүчин чадалтай, тохилог, тав тухыг бүрэн хангасан, террастай гэдгээрээ онцлог юм.
Хайртай бүхэндээ уриатай тус рестораны хувьд гэр бүлийн тодотголтой ресторан бөгөөд гэр бүлийн бүх гишүүдэд хүрч үйлчлэхийг зорьдог. Ялангуяа бяцхан үрстэйгээ ирсэн үйлчлүүлэгч нарын тав тухыг бүрдүүлэх зорилгоор Хүүхдийн өрөөг мөн энэхүү салбартаа шийдэж өгчээ.
YUNA сүлжээ ресторан нь Монгол брэнд бөгөөд рестораны энэхүү концепцоороо дэлхийд гарах зорилт тавьж, энэ хүрээнд олон улсын ISO 9001 стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн MNS 4649 стандартыг бүрэн хангаж, Тохирлын гэрчилгээгээ авч чадсан анхны ресторан болж чаджээ.
Мөн тус ресторан нь 2019 оноос хойш Монгол улсын стандартын шаардлага CAC 39:2011, MNS 4649:2019, Монгол Улсын Засгийн газраас баталсан А/157 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах үүднээс Чанарын албандаа мэргэжлийн Эрүүл ахуйч, Дотоод аудитор, Хоол зүйч нараас бүрдсэн мэргэжлийн багаар дотоод хяналтаа явуулдаг бөгөөд итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор үндсэн хоол, дагалдах хачир, ажилчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөс арчдасын шинжилгээг авч үр дүнгээ төрийн мэргэжлийн байгууллагуудад тогтмол тайлагнан ажилладаг нь үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд дээд зэргээр анхаардаг болохыг харуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна