Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилсон. Тус компани нь уул уурхайн салбарын бус төрийн өмчит 44 компанийн засаглалыг сайжруулах, давхардсан чиг үүргийг арилгах, захиргааны зардлыг 50 хувь бууруулах, шаардлагагүй орон тоог цомхотгох үүрэгтэй юм. Түүнчлэн тухайн төрийн өмчит компанийн санхүүгийн эрсдлийг тооцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг чиг үүргээр нь нэгтгэх, шаардлагатай гэж үзвэл татан буулгах хүртэлх арга хэмжээг авч ажиллана. Харин "Эрчист Монгол" ТӨХХК нь өөрийн харьяанд ирсэн төрийн өмчит 44 компанийн төсөв, санхүүд оролцохгүйгээс гадна тэдгээрийн төсвийг захиран зарцуулах эрх, үүрэг хүлээгээгүй аж.
ЭРЧИСТ МОНГОЛ Төрийн өмчит 44 компанийн төсөв, санхүүд оролцохгүй

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 18 цаг
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · 20 цаг
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна

· 20 цаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станц дараалал харгалзахгүй үйлчилнэ

Нийгэм · 23 цаг
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Нийгэм · Өчигдөр
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улс төр · Өчигдөр

муу гөлөг