2025 оны 4-р сарын байдлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн үнэлгээ дунджаар 3.3 байгааг MEC судалгааны байгууллагаас мэдээллээ. Судалгаа нь Улаанбаатар хотын сонгуулийн насны 510 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан бөгөөд сүүлийн 10 сарын дотор иргэдийн үнэлгээ тогтмол буурч буйг харуулж байна.
2024 оны 8-р сард 4.4-тээ дээд түвшинд хүрч байсан үнэлгээ 2024 оны сүүл үеэс эрчимтэй буурч, 2025 оны эхний улиралд 3.2–3.3 түвшинд хэлбэлзэж байна.
Иргэдийн эерэг үнэлгээний шалтгаан:
- ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж буй ажил
- Гудамжинд удаан зогссон автомашиныг цэгцэлж байгаа байдал
- Замын түгжрэлийг бууруулах чиглэлд анхаарч буй нь
Сөрөг үнэлгээний шалтгаан:
-
Татварууд нэмэгдсэн
Замын түгжрэл үргэлжилсээр байна
Сэлбэ голын эрэг дагуу өндөр бетон далан баригдаж байгаа нь шүүмжлэл дагуулсан
Автомашины улсын дугаар олголттой холбоотой хүндрэлүүд
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!