УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар:

-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл

-Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

-Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн танилцуулга

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байна.