Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар стратегийн орд газруудтай холбоотой зарим шийдвэрийг гаргалаа. Үүний нэг нь Тавантолгой ордын Бортээгийн уурхай дахь  МТАС түншлэлтэй 2021.11.17-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг хүчингүй болгосон тухай шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал зарлалаа.

Мөн тэрээр: Төгрөг нуур, Ухаа худаг ордуудын ажиллагаануудыг  нэлээд шуурхайлсан тухай мэдээллийг танилцууллаа. Тухайлбал “Төгрөг нуурын орд”-ын тухай  гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсний дагуу АТГ хэрэг бүртгэл нээсэн бол, өнөөдрийн шинэ мэдээллээр УЕП-ын шийдвэрээр АТГ, Цагдаа, Прокурор хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орсон гэв. Өөрөөр хэлвэл УИХ-ын гишүүн Х.Баттулгад мөнгө угаах, татвараас зайлсхийх , албан тушаалын байдлаа урвуулан ашигласэн зэрэг зүйл ангиуд дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын зүгээс “Энержи ресурс”-ын Ухаа худаг ордын асуудыг би орхиогүй. Намайг Нуур-тай ноцолдоод Худагийн асуудлыг орхиод байна хэмээн мушгиад байна.  Тус ордын асуудлаар О.Алтангэрэл, Ц.Туваан болон миний бие болох гурван сайдын гарын үсэгтэй ЗГ-ын тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас шаардсаны дагуу нэмэлт материал, бичиг баримтыг бүрдүүлж өгсөн тул удахгүй УИХ-аар хэлэлцэх байх гэсэн тайлбарыг хийлээ.

Ийнхүү ордуудын хэрэг мандаж ордны ажиллагаа эрчимжиж эхлэх нь ээ..