УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль"-ийн талаар мэдээлэл хийсэн юм.Тэрбээр,

-Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэргэжилтнүүдийн эрх гэж хязгаарлалгүй хүн бүрийн мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалах.

-Сэтгүүлч биш, редакцид харьяалагддаггүй ч нийгмийн хөгжилд өндөр нөлөө үзүүлдэг контент бүтээгчид тэднийг хуулийн хамгаалалтын гадна үлдээж болохгүй.

-Нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн тоог цөөлөх. Төрийн мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгох.

 -Төрийн байгууллагуудын сэтгүүлзүйн зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах зэрэг саналуудыг хуульд тусгах ёстойг онцоллоо.