УИХ гишүүн П.Сайнзориг хэвлэлийн эрх чөлөөний хуультай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
Би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжээд ажлын хэсэг гаргаад явах нь зүйтэй гэж бодож байна. Засгийн газраас оруулж ирж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль товчхон тунхгийн шинжтэй болсон байна лээ. Асуудлуудаа бүрэн зохицуулаагүй байсан.
Би хэвлэлийн эрх чөлөөний хууль, хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийг тусдаа байлгах ёстой гэж үзэж байгаа. Дараагийн хөндөх ёстой асуудал бол сэтгүүлчийн ёс зүйн асуудал. Нэг талдаа хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд буюу хөрөнгө оруулагчид байгаа, нөгөө талдаа сэтгүүлч, редакцын хараат бус байдал бий. Хамгийн чухал нь мэдээлэл авах гэж байгаа иргэдийн эрх ашгийн асуудал бий. Үүнийг бодож энэхүү хуулийг хийхгүй бол зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлч гэж харж болохгүй.
Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргалаа гэхэд хэн хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байдаг. Энэ тодорхой бус байдаг учраас сэтгүүлчид цагдаа шүүхэд дуудагдах асуудал олон гардаг. Мөн сэтгүүлч эх сурвалжаа нууцлах ёстой. Гэвч хэвлэл мэдээллийн хуульд ерөнхий орж ирсэн байна. Үүнийг дэлгэрүүлж сайжруулах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилтийг ил тод болгож явах нь зүйтэй.
энэ полдгор их цод2 хийдэг болжээ
Чамайг бодвол цөстэй аавын хүү дээ хол явна даа