ТӨРИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗАРИМ ЗАМЫН АЧААЛАЛ ИХЭСНЭ
Бүгд Найрамдах Солонгос Улсын үндэсний ассамблейн дарга нарын тэргүүтэй зочид манай улсад энэ оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхтэй холбоотойгоор Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Олимпын гудамж, Амарын гудамж, Гэндэнгийн гудамж, Цагдаагийн академийн гудамж болон Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнд ачаалал үүсч болзошгүй байна. Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Орос, Хойд Солонгосоос бусад ямар ч улс орны парламентийн даргын айлчлал өндөр түвшний айлчлалд багтдаггүй юм. Парламентийн дарга буюу спикер олон улс оронд төрийн хамгаалалтад байдаггүй юм даа. Дугуйгаа өөрөө унаад явдаг ч спикертэй улс орон байдаг юм билээ. Нэг их ажил болж, нэмж түгжрүүлэх хэрэг байхгүй баймаар.