Иргэдийн дунд “Автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас олсон мөнгө хаашаа зарцуулагддаг вэ?” гэсэн асуулт байнга гардаг. Тэгвэл энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тодруулга өглөө.
Тэрбээр хэлэхдээ, автомашины азын дугаарын дуудлага худалдаанаас төвлөрсөн орлого нь “Хүүхдийн төлөө сан”-гийн гол эх үүсвэр болдог гэв. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд тус санд нийтдээ 25 тэрбум төгрөг төвлөрсөн ч одоогоор энэ мөнгийг зарцуулаагүй байна.
Харин одоо "И-Монголиа"-гаар дамжуулан дээрх хөрөнгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар санал асуулга явуулна. Ер нь цаашдаа автомашины улсын дугаарын дуудлага худалдааны орлогоос гадна архи, тамхины татвараас орлого төвлөрүүлж, зарцуулалтыг нь ил тод байлгана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна