Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: ​“Алтыг нь аваад, авдрыг нь хаях” гэж монголчууд ярьдаг. Үүнийг бид маш яаралтай шийдэх шаардлагатай байгаа

Сэтгүүлч
2025/05/13

“Алтыг нь аваад, авдрыг нь хаях” гэж монголчууд ярьдаг. Уул уурхайгаа ашиглуулж байгаа газрууд хоосон авдартай үлдчихээд байгаа. Үүнийг бид маш яаралтай шийдэх шаардлагатай байгаа.

Баялгийн сангийн тухай хуульд Орон нутгийн хөгжлийн санд нэлээд хувийг нь үлдээж байх шийдвэр гаргахаар ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн санд АМНАТ-ын орлого ихээхэн хувь эзэлбэл, үүнээс тухайн аймаг, сумддаа ээлтэйгээр зарцуулагддаг байхаар ажиллаж байна. Тухайн орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авдаг байх, хүүхэд нь сайн сургуульд суралцдаг байх, амьдарч байгаа орчин нь тоосгүй байх зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэж байж, хөгжлийн асуудлыг ярих боломжтой болно.

Бүсчилсэн хөгжлийн бодлого 2003 онд гарсан ч 20 гаруй жил хэрэгжээгүй. Сум, аймаг, ЗГ, УИХ нийлээд энэ бодлогоо түлхэж өгөөгүй. Өнөөдөр харин сонгууль нь бүсчилсэн байдлаар явагдсан, дээрээс нь ЗГ болон УИХ нь энэ бодлого руу түлхэж байгаа учраас энэ явагдана. Одоо харин бид хэрэгжиж байгаа төслүүдээ үүнтэй холбож өгөх хэрэгтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна