“Ухаа худаг” гэх асуудал яагаад аль, аль талдаа ийм чухал юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. MMC компани өнгөрсөн 3-р сард 2030 он хүртэл 350 сая ам.долларын зээлийг олон улсын банкаас 8.44 хувийн хүүтэй авчихсанд л гол учиг байгаа аж.
Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лиценз болон MMC компаниа барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компаний уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүнд байдалд орох тул ийнхүү ямар нэг арга чаргаар асуудлыг УИХ-руу оруулахгүй байх арга чарга авах нь л өнөөгийн нөхцөлд аврал юм.
Нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гадны банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирэх юм.
Тиймээс өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газар хагаралдах хүртлээ уг асуудал гацаж буй ажээ. Өнөөдрийн энэ бүх улс төрийн талцал хагарал УИХ дээр уг ордын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн үг юм.
Оюу толгойг Рио Тинто ашиглаж болоод байхад Ухаа худгийг монгол компани ашиглаж төсөвт их хэмжээний мөнгө төлж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад явж болохгүй гэж. Буруу байсан бол эрт засахгүй яасан юм бэ? Ордоо ашиглаад бондоо төлнө шүү дээ.Битгий ард түмний тархийг угаах гэж оролд.
Даанч сэтгэлгүй баялагын сан гэж цонхны цаанаас чихэр долоолгоно.... Тийм эрх мэдэлтэй мундаг сайд юм бол олон уурхайгаас ганцыг нь ард түмэндээ өгөгхөд бүх асуудал шийдэгдэнэ.... чаймайг мөнхөд дээш зална...
Avilglin site jagsagchdyg MCStai holboj tarhi ugaaltaa hiij ehlev. Tiim mundag baisan bol bolovsrolgui Danh umnu ajlaa hiihgui yaasin. Vldehiin tuluu Bvh naiz sadnaa zoliosolj jinhen nuuree haruullaa
Ийм л байгаа. Мэдээд байсан юм