Түүнийг орлогоо нотлохыг олон нийт шаардаад буй. Үүнээс үүсэн АН-ыг хамтарсан засгийн газраас гаргах шийдвэр гарсанаар ЕС-ыг огцруулах эсэх асуудал ойрын өдрүүдийн улс төрийн халуун сэдэв болж тодорхой шийдэлгүй гацчихаад байна.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.
АТГ-ын мэдээлснээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд олон нийтийн анхаарлыг татсаны дараа нэр бүхий иргэдээс энэ сарын 13-нд Авлигатай Тэмцэх Газарт хандсан.Үүний дагуу АТГ хяналт шалгалтын ажиллагаа явуулж, өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт О.Тэмүүлэнгээс тайлбар, мэдүүлэг авч, холбогдох санхүүгийн баримтуудыг гаргуулж авсан.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, О.Тэмүүлэн нь хөрөнгө орлогоо мэдүүлэх үүрэгтэй албан тушаалтан биш ч, Ерөнхий сайдын хүү учраас хамаарал бүхий этгээд гэж үзэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийж байгаа аж.Шалгалт 30 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин 30 хоногоор сунгах боломжтой.
Энэхүү шалгалтын явц болон үр дүнгийн талаар цаашид АТГ-аас мэдээлэл өгөх төлөвтэй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!