МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт амжилттай болж өндөрлөлөө.
Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэв. Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг заалнаас дэвшүүлсэн юм.
Нэр дэвшигчдийн талаарх хэлэлцүүлгийн үеэр нийт 39 Бага хурлын гишүүн асуулт асууж, хариулт авсан бөгөөд улмаар санал хураалтыг нууц байдлаар, цаасан хэлбэрээр явуулжээ.
Санал хураалтын дүнгээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг МАН-ын Бага хурлын гишүүд дэмжсэн байна. Ингэснээр түүний нэрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
• 2003–2004 – Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
• 2004–2012 – УИХ-ын гишүүн
• 2009–2012 – Гадаад харилцааны сайд
• 2012–2013 – МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
• 2016 оноос – УИХ-ын гишүүн
•2017–2019 – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2019–2024 – Монгол Улсын Их Хурлын дарга
• 2024 оны 7 сараас – Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
- 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, барилгатай
- Жилд 84 сая төгрөгийн орлоготой, гэр бүл нь 254 сая төгрөгийн орлоготой
- 80 сая төгрөгийн Ниссан Мурано авто машинтай
- 15 сая төгрөгийн таван адуу
- 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй
- 286 сая төгрөгийн хадгаламжтай
- 5 Адууны 15 сая
- Монитор Консалтинг Групп ХХК 1000ш,
- Нэгүүн Кашмер ХХК 3675ш хувьцаатай
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 130 сая
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!