2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын зөвлөх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ян Вытопил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж буйг онцолж, цаашид дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар санал солилцов. 

- Хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын ERP систем нэвтрүүлэлтийн чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

- Хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх 

- Улаанбаатар хотын хэмжээнд цугларсан хуванцар хаягдал, ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх, эдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулах  
Монголын талаас эдгээр чиглэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар шат дараалалтай арга хэмжээ авч буйг дурьдан цаашид хамтран жишээ болохуйц бодит төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.