УИХ-ын энэ өдөр /2025.06.12/-ийн нэгдсэн чуулганаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан нэр дэвшигчид хандан, хэд хэдэн асуулт тавилаа.
Хамтарсан Засгийн газрын амин сүнс нь 14 мега төсөл байсан. Дөрвийг нь эхлэх шатанд гэрээг нь хийгээд эцэслэсэн. Таныг энэ төслүүдийг залгамжлаад үргэлжлүүлээд явна гэж бодож байна. Энэ салбарт ачаа их ногдож байна. Улсын эдийн засаг санхүүгийн асуудал хүнд байна, таны амнаас төсвийн тодотгол гэх үг гарч байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор амьдардаг. Гаднын оронд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш буурсан байна. Тарифын дайн болон худалдааны дайнтай холбоотой. Бид айлаас эрэхээр авдраа ух гэж өөрт байгаа алтны асуудлаа бодлого болгоод явж байсан. Энийг цааш нь үргэлжлүүлэх үү ? Алт-3 аян, алтны үндсэн ба шороон ордууд мөн дээрээс нь газрын ховор элемент дэлхий дээр маш хурцаар яригдаж байгаа энэ бодлогуудыг та үргэлжлүүлэх үү..
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар хариулахдаа,
Дэлхийн геополитикийн тогтворгүй байдал нэмэгдэж байгаа энэ үед болон тэр нь худалдааны болон тарифын дайн болж үргэлжилж байгаа ийм нөхцөлд Монгол улсын бодлогын тогтвортой байдал залгамж чанар нэн чухал. Нэг засгийн газар гараад л өмнөх засгийн газрын үйл ажиллагааг үгүйсгээд байж болохгүй. Нэн ялангуяа засгийн газар 14 мега төслийг улс төрийн циклээс ангид урт хугацаанд хэрэгжих төслүүд учраас бодлогын залгамж халааг эрхзүйн болон институтийн баталгаатай болгох замаар хэрэгжүүлэх үндсийг бүрдүүлэх ёстой гэж үздэг. Гашуун сухайт болон Ганц мод боомтын дэд бүтцийг олон улсын стандартын дагуу өргөтгөөд хил гаалийн нэгдсэн удирдлага болон цахим шилжилтийг бүрэн нэвтрүүлэх замаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэх бололцоотой. Нүүрс химийн болон алт боловсруулах үйлдвэрүүдийг дотоодын хөрөнгө оруулалт болон ОУ хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжүүлэх шаардлагатай.
Ган, зэс үйлдвэрлэж байж Япон, БНСУ гээд бүх улс хөгжсөн. Төмөргүйгээр, зэсгүйгээр улс хөгжихгүй, Энэ хоёр бол тэргүүн зорилт байх ёстой.
Бидний бодит ажил зөрүүтэй байна. Алт -3 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна, алт худалдан авалтыг илүү уян хатан болгож хэрэгжүүлэх шаардлагатай. 2025 оны байдлаар 3.4 тонн алт Монголбанкинд тушаагдсан нь өнгөрсөн оныхоос буурсан чамлалттай үзүүлэлт. Төв банкны алтны нөөцийг нэмэгдүүлэх замар валютын нөөцийг өсгөх нь Монгол төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, инфляциас ангид байх гол нөхцөл болно. Ийм учраас нийт алт олборлолтын 40-50 хувийг албан ёсны худалдан аваалтад зориулж, бичил уурхайчдын эрх зүйн орчныг сайжруулж, татварын уян хатан нөхцөлөөр хангах нь алтны нийлүүлэлтийн сайжруулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.192
bichil uurhaichidig mash sain demjij ajlarai mongolin ydarsan ard tvmen olnooroo alt uhaj amidarmar bna zarim 1 zalitai shunaltai hvmvvs uhaj amidarmaargvi bna
Хариулах202.126.89.73
Ураны гэрээгээ цуцлах хэрэгтэй ман намд ард түмэн ямар өртэй гэж амьдрах газраа уух усаа хордуулж эрх чөлөө эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ шар нунтгын гэрээгээ цуцлах ёстой....
Хариулах