"Хуучин сайд нарыг дахин дэвшүүлэхгүй” гэж УИХ-ын 30 гишүүн явж байна гэж худал цуурахаа болино уу‼️ Наад чинь харин захиалгатай харагдаж байна.
Тэр 30 гишүүний бичгийн уншаарай. Нэг ч тийм үг үсэг байхгүй. Гурван агуулгыг хөндсөн:
Нэгдүгээрт: Аль нэг сонгогдсон бус, хэлбэр, тоогоор ялгаварлахгүйгээр мэргэжил ур чадварт суурилсан, олон нийтийн хүлээлтэнд нийцсэн гишүүдээс засгийн газрыг бүрдүүлэх. Тэгш оролцооны зарчмаар ажиллах нь цаашид эв нэгдэлтэй, тогтвортой засаглах суурь болохыг дурдсан.
Хоёрдугаар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу буюу төрийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүнд нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байхаар төлөвлөх. Энэ нь цаашид хэрэгжих Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний үзэл баримтлалыг манлайлан хэрэгжүүлэх ууган улс төрийн намын түүхэн үүргийг гүйцэтгэхэд чухал хувь нэмэр болохыг дурдсан.
Гуравдугаарт: Парламентын засаглалын суурь зарчим нь иргэдийн итгэл хүлээсэн
төлөөлөгчид терийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, үүнийхээ төлөө улс
төрийн хариуцлага хүлээдэгт оршдог. Ард түмний мандатаар сонгогдсон Улсын Их
Хурын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах нь бодлого хоорондын уялдаа,
нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой төдийгүй, Засгийн газрын улс
төрийн легитим чанар, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурь болох тухай дурдсан.
Дээрх гурван зарчмын шаардлагыг хангасан Засгийн газар цаашид эв нэгдэлтэй, тогтвортой засаглаж Монгол Ардын Намаас иргэд сонгогчдод амласан "Шинэ сэргэлтийн бодлого - Бусчилсэн хегжлийн реформ " мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах тухай л илэрхийлж Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд илгээсэн бичиг.
Үүнийг улаан цайм гуйвуулж Сайдаар үлдэх хүслээ гүйцээх гэж ард иргэдийг талцуулж болохгүй‼️
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна