Засгийн газар бүрийн үед олон нийт “шинэ хүн, шинэ сэтгэлгээ” хэмээн хүлээдэг. Гэвч бодит байдал дээр улсын эдийн засгийг авч явах, төсөв, өр, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн амьдралд буух бодлогыг барьж ажиллахад шинэ хүнээс илүү туршлага, шийдэл, төлөвлөлт чухал гэдэг нь цаг үеийн шалгуураар дахин дахин нотлогдсоор байна.
Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тэрбээр улсын төсвийн сахилга батыг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг удирдахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Мөн олон жил гацсан том төслүүдийн нэг болох Эгийн голын усан цахилгаан станц зэрэг стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөж, бодит үр дүн гаргасан нь түүнийг зөвхөн тооцооны хүн биш, шийдэл гаргагч болохыг харуулсан.
Түүнийг "гулсуурын сайд" гэж адлах бус, тууштай байдал, хариуцлага, мэдлэг туршлагыг нь үнэлэх нь төрд хандах итгэлийг нэмэгдүүлнэ.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бол тэрхүү шалгуурыг давж ирсэн цөөн хүмүүсийн нэг. Түүнийг шүүмжлэх нь улс төрийн өнгөн талд байж болох ч бодит ажил, эдийн засгийн бодлогын түвшинд авч үзвэл хамгийн үр дүнтэй ажилласан сайд нарын нэг гэдэгт эдийн засагчид, бодлого боловсруулагчид санал нэгддэг.
2016-2020 онд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байх үед Монгол Улсын гадаад өрийн дарамт дээд цэгтээ хүрч, төсвийн алдагдал түүхэн өндөр хэмжээнд хүрээд байв. Тэр үед олон улсын байгууллагуудын шахалтаар төсөв хэмнэх, орлогоо зөв төлөвлөх, зардлаа танах зэрэг хүнд шийдвэрүүдийг хэрэгжүүлж, “хүндхэн хэмнэлтийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд:
Монголын эрчим хүчний системд олон жил яригдсан ч урагшлахгүй байсан Эгийн голын усан цахилгаан станц төслийг Б.Чойжилсүрэн 2023 оноос ахалж, урагшлуулсан. Энэ төсөл:
Төслийн техникийн зураг, байгаль орчны үнэлгээ, хөрөнгө оруулалтын механизмыг олон улсын түвшинд боловсруулж, хэрэгжилтийн шатанд оруулсан нь өнгөрсөн 20 гаруй жил гацсан асуудлыг бодит ажил болгосон жишээ юм.
Өнөөдрийн парламентын нөхцөлд Засгийн газар байгуулахад МАН 62-уулаа байсан цаг үеийнхээс хавьгүй хүнд сорилтуудтай тулж байна. УИХ-д 42 суудалтай АН сөрөг хүчин болж, шинэ Ерөнхий сайд олон чиглэлийн дарамтад орсон энэ үед бодлого мэддэг, сөрөг хүчний шүүмжлэлийг тайлбарлаж, хэлэлцээ хийх чадвартай, улс төрийн тэнцвэрийг хадгалах чадамжтай туршлагатай гишүүд хэрэгтэй.
Өнөөдрийн улс төрийн уур амьсгал, эдийн засгийн нөхцөл байдал, дэлхий дахинд өрнөж буй геополитикийн тогтворгүй байдал дунд туршлага гэдэг бол хамгийн үнэ цэнтэй капитал болж хувирлаа. Ийм цаг үед Б.Чойжилсүрэн мэтийн тууштай, шийдэл гаргаж чаддаг сайд нарыг дэмжих нь зөвхөн улс төрийн сонголт бус, төрийн тогтвортой байдлыг хамгаалах чухал алхам юм.
Энэ өвөл цахилгаан станцуудын ачаалал дээд цэгтээ хүрч, эрчим хүчний тасалдал бодит аюул болж байсныг Монголын олон нийт мартаагүй. Тэр үед УИХ-ын чуулганы танхимд нэг гишүүн “энэ өвөл хөлдөнө шүү” хэмээн ил шулуухан анхааруулж байв.
“Энэ өвөл хөлдөнө” — Хатуухан ч үнэн үг
Тухайн үед түүний хэлсэн энэ өгүүлбэрийг олон нийт, улстөрчид “сүрдүүлэг”, “сөрөг сэтгэлгээ” гэж хүлээн авч, зарим нь ёжтойгоор тараан ярьсан ч, үнэндээ тэрбээр эрчим хүчний салбарын үнэн төрхийг нүцгэнээр нь хэлсэн цөөн улстөрчийн нэг байв. Цахилгаан станцын турбин эвдрэл, нүүрсний тээвэрлэлт, эрчим хүчний импортоос хамаарал зэрэг олон жил хуримтлагдсан асуудалд хэн ч нүдэн балай, чихэн дүлий сууж байхад Чойжилсүрэн л эрсдэлээ ил гаргаж хэлсэн нь бодит улс төрийн хариуцлагын илрэл байлаа.
Үнэнээ хэлдэг, гэхдээ адлуулдаг – Чойжилсүрэнгийн "улс төрийн зовлон"
Монголын улстөрд үнэн үг хэлэх нь эрсдэл дагуулдаг. Аль болох олон нийтэд "сайхан сонсогдох" үгс ярьдаг хүмүүс дэмжигддэг. Харин Чойжилсүрэн шиг асуудлыг нууж хаалгүй, хэрвээ салбар унах гэж байвал шууд хэлчихдэг, бодит нөхцөл дээр үндэслэн байр сууриа илэрхийлдэг хүмүүсийг "хэт шулуухан", "эвгүй" гэж адалдаг нь харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.127
Улстөрд мангар л хүмүүс ордог.
Хариулах