Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. 

Сайд асан Ц.Баатархүү төрийн ажил тасралтгүй, залгамж холбоотой байх нь чухал гэдгийг онцолж, өнгөрсөн хугацаанд боловсруулсан:

  • "Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги
  • Сансрын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг бодлогын баримт бичгийг Э.Батшугар сайдад хүлээлгэн өглөө. Мөн Э.Батшугар сайдад амжилт хүсэж, шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар IT-ийн компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмын төслийг батлуулах ажлыг үргэлжлүүлэхийг захилаа.

Товч намтар:

  • Төгссөн сургууль, мэргэжил
  • 1994-2000 онд Нийслэлийн 14 дүгээр дунд сургууль
  • 2000-2004 онд АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшсэн
  • 2004-2008 онд АНУ-ын Бентлигийн их сургууль, эдийн засагч , санхүүч

Ажилласан байдал

  • 2008-2011 онд JPMorgan хөрөнгө оруулалтын банкир
  • 2011-2012 онд МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол банкны Дэд ерөнхийлөгч
  • 2016-2021 онд Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн
  • 2021-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2024 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буй.