Ардчилсан ахмадын холбооноос Ардчилсан намын дарга сонгохтой холбоотой асуудлаар мэдээлэл хийв. Ардчилсан намын 170 мянган гишүүний 60 хувь нь ахмадууд аж.
Намынхаа ахмадуудыг төлөөлөн хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид “Ардчилсан намын ардчиллынхаа дагуу даргаа сонгох ёстой. Бидний хүсэж буй зүйл бол АН дүрмээ өөрчлөөд, анхан шатнаас эхлээд бүх даргаа намын гишүүдээсээ сонгодог болъё. Шүүлтүүр тавья. Ардчилсан намын гишүүд намайг сонгоогүй гээд УИХ-ын чуулганы танхимд яриад сууж байгаа тэр гишүүн бидний шүүлтүүрээр ороогүй. АН-ын гишүүд дотор тийм зах, замбараагүй зүйл байгаагүй. Ийм болгосон дүрмийг өөрчилж өгөөч гэж хүсэж байна. Ахмад бид Ардчилсан намыг зөв голдиролдоо ороод энэ нийгмийг эрүүлжүүлээд өгөөч гэж хүсэж байна” гэв.
Мөн, олонхын санал аваад МАН сонгогдсоныг хүлээн зөвшөөрөхөөс арга байхгүй. Гэхдээ нийгэмд нэг намын дарангуйлал тогтчихоод байна. Ардчилсан намын гишүүн сургуулийн үйлчлэгчээр ажилд орох гээд очиход “Өө, чи АН-ынх бол ажилд авахгүй” гэдэг болсон, үүнийгээ болиорой.
Бас бизнесийг нь хавчиж боодог болсон байна, АН-ын гишүүн ч энэ улсын 3.5 иргэний нэг эд, эс шүү. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд ээ, бүгдээрээ шударга байж намаа аваръя. Дараа нь Монгол Улсаа аваръя. Монголын нийгэм өнөөдөр ямар болчхоод байгааг бүгд харж байна хэмээлээ.
намын дарга нарын ч гай даа