Өнгөрсөн шөнө АТГ-аас МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө, ар гэрт нь нэгжлэг хийж улмаар 48 цагийн хугцаатай цагдан хорьжээ. Чухам ямар хэрэгт холбогдуулан нэгжлэг хийж, цагдан хорьсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ намрын халуун улстөр, намын даргын төлөөх тэмцэл эхэллээ хэмээн улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэж байна. Тун удахгүй МАН-ын даргын өрсөлдөөн өрнөх гэж буй энэ цагт АХ нам доторхи бүлэглэлийн тэмцэл дээд цэгтээ хүрэх вий! гэсэн айдас ч байна.  

Тухайлбал ерөнхий сайдын тахимаа өгсөн Л.Оюун-Эрдэнийн фракц, мөн засгийн эрх мэдлийг авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц хоёрын дунд тэмцэл хурцдаж буйг Ц.Чулуунзагдыг хорьсноос харж болох аж. Ц.Чулуунзагд бол Д.Амарбаясгалангийн ойрын хүн, түүнчлэн намаа төлөөлж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй тун ойр ажилладаг билээ.   Хэдийгээр Л.Оюун-Эрдэнийн зүгээс  Д.Амарбаясгаланг намын даргад дэмжинэ хэмээн ил тод зарлаагүй ч түүнийг өрсөлдөх байх гэсэн шуум яваад эхлэнгүүт ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Д.Амарбаясгаланд өгч буй сануулга гэж харж болох аж. Нэг ёсондоо Д.Амарбаясгаланг ухаад эхэлжээ. Ийнхүү намын даргын сунгаа АХ нам доторхи алалцааныг эхлүүлэв үү..?