Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын хугацаанд парламентын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна.
Түүнийг авлига авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр АТГ мөрдөн шалгаж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан өчигдөр намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар ажиллаж байсан Б.Цолмон, Хууль зүйн яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан С.Мөнхбат нарыг баривчилжээ.
Мөрдөн шалгалтын явцад эзэнгүй байрнаас бэлнээр 2 сая ам.доллар (ойролцоогоор 7 тэрбум төгрөг) хураан авсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!