“Рио Тинто”-оос өнгөрсөн 5 сарын 30-ны өдөр доорх захиаг Монголын талд ирүүлжээ. Үүнд зээлийн хүүг бууруулах боломж байна гэх бүхий агуулгыг илгээсэн боловч манай ЗГ-аас хариу үйлдэл үзүүлээгүй байна.

2025 оны 5 дугаар сарын 30

Хүндэт хатагтай Ганхүү, хатагтай Лингенфелдер

01/87 тоот захидлын хариу

Бид 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Эрдэнэс Оюу Толгой ХХК (“ЭОТ”)-оос ирүүлсэн 01/87 тоот захидлыг эш татаж байна. Уг захидлаар 2011 оны 6 дугаар сарын 8-нд байгуулсан, 2023 оны 10 дугаар сарын 2-нд Нэмэлт Өөрчлөлт Оруулж, Дахин Тодотгосон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээний (цаашид “ARSHA”) 11.3(g) заалтын дагуу хэлэлцээ эхлүүлэхийг хүссэн болно.

Бид ARSHA-гийн хүрээнд болон ЭОТ-ийн захидлын дагуу зээлийн хүүгийн түвшин болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа баталгаажуулж байна. Энэ талаар хэлэлцээ хийхийг бид зөвшөөрч байна.

Манай төлөөлөгчид ARSHA-ийн дагуу талуудын хооронд байгуулах ажлын хэсгийн гишүүдийг тогтоох зорилгоор холбоо барих болно.