Манай хуульд нэг алдаа байсан. Тэр юу гэхээр төр дэмжээгүй хэрнээ бор зүрхээрээ яваад тив дэлхийгээс шагнал аваад ирэхээр нь баг тамирчдынхаа авсан шагналаас 10%-ийг нь шууд татварт хураачихдаг.

Урам нэмэхийн оронд аа чи шагнал авчихав уу гээд шийтгээд байгаа ч юм шиг.

Уг нь энэ алдааг засах, тамирчдаа дэмжихийн тулд олимпийн төрөлд амжилт гаргасан баг тамирчдыг дэмжсэн , хандив тусламж үзүүлсэн ААН-үүдэд борлуулалтын орлогынх нь 1% тай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлдэг болсон.

Харин эндээс орхигдоод байсан E SPORT-ыг дэмжсэн ААН-үүдийг 1%-ИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ОРУУЛАХ хуулийн төслийг П.Сайнзориг гишүүн маань бичиж, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэйгээ хамтран санаачилж өргөн барих гэж байна.

Хууль батлагдсанаар E SPORT-ын БАГ ТАМИРЧИД АМЖИЛТ ГАРГАЖ АВСАН ШАГНАЛААС төр татвар авахгүй, харин E SPORT-ыг дэмжсэн АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙНХЭЭ ТАТВАРЫГ 1%-ИАР ХӨНГӨЛНӨ.

Хэлэлцүүлгийн явцад оюуны спорт, олон улсын чанартай олимпиад, шинжлэх ухаан, урлаг соёл, утга зохиолын шагналаас ч гэсэн татвар авахгүйгээр ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

МОНГОЛ ХЭМЭЭХ НЭРИЙГ ЕРТӨНЦИЙН ЧИХНЭЭ ДУУРСГАЖ БУЙ МОНГОЛЧУУДДАА, ТЭДНИЙГ ДЭМЖИЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДДЭЭ ТӨР УРАМ ӨГӨХ УЧИРТАЙ.