“Лхагвын тойм” нэвтрүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр их хурлын даргатай холбоотой асуудлаар ярьсан. Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.

Тэрээр -Би нэвтрүүлгийг нь үзээгүй. Гэхдээ Б.Энхбаяр гишүүнд баримт байгаа бол шалгуулах бүрэн эрхтэй. Харин улс төрийн намын даргын сонгуулийг угтаж улс төр хийж байгаа бол харамсалтай. Тэр хүнд баримт байсан бол гаргаж ирэх цаг хугацаа их байлаа. АТГ-т өгөөд шалгуулж болно. Нүүрсний сонсгол хийгээд жил болох гэж байна. Энэ хугацаанд “Нотлох баримттай, дэлгэнэ шүү” гэсээр ирсэн. Гэмт хэргийн баримтыг дэлгэх зөв цаг гэж байхгүй. Зөв юм хийх гэж л байгаа бол түүнийгээ хийх хэрэгтэй гэв