УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үг хэлэх байсан. Гишүүн өөрийн минутыг яаж л бол яаж ашигладаг. Миний хамгийн сүүлд хэлэх үг ерөнхийлөгчтэй холбоотой байсан ч үгээ хэлж чадсангүй. МАН 126 гишүүнтэй парламентын 68 гишүүнийг бүрдүүлж байгаа. Сүүлийн 9 жил засаглаж байгаа энэ нам улс төрийн институци болоогүй байна.
Энэ нам сандал ширээний булаацалдаан болохоор хэн нэгнийгээ хорьдог юм байна. Гэмт хэрэгт хутгах хүмүүсийхээ жагсаалтыг гаргаад АТГ-т өгсөн байдаг юм байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн нь тухайн үедээ шалгах байсан хэргээ олон жилийн дараа намын даргын асуудал хөндөгдөхөөр гаргаж тавьж байна. Энэ бол эс үйлдэхүй.
Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд мэдээлэл хийлээ. Энэ хүн ХЗБХ-ны дарга байсан. Яагаад тухайн үедээ шалгуулаагүй юм. УИХ-н дарга мөн хэвлэлийн хурал хийхдээ гэмт хэрэг ярилаа. Үүнийгээ мөн л нуун дарагдуулж байсан байна. Энэ эс үйлдэхүйг бид шалгах ёстой" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!