УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас Ерөнхий сайдын өчигдөр хийсэн томилгоотой холбоотой асуудлаар тодрууллаа.

Тэрээр, “Тэр хүн өөрөө шийдвэрээ гаргасан. Үүнийг одоо хэн ч өөрчилж чадахгүй. Ерөнхийлөгч ч, УИХ ч танилцаад л өнгөрнө. 

Хууль зүйн салбар гэмт хэрэгтэй тэмцэх функцтэй. Бодлого, хуулийн хүрээнд л ажиллана. Түүнээс яг тухайн хэрэгт улс төрийн болон хууль зүйн сайд шууд оролцох зохицуулалт байхгүй. Хүсээд ч оролцож болохгүй. 

Харин гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг бодлогын хүрээнд, хууль тогтоомжийг илүү сайжруулах үүднээс ажиллана. Нүүрсний болон бусад хэргүүд дээр хууль хяналтын байгууллагууд ажиллаж байх ёстой. Төсөв мөнгөөр нь хангах тал дээр ажиллаж байх ёстой. 

Би кабинетын гишүүн биш. Кабинет дотор ямар үүрэг даалгавар өгөгдөөд яаж явсныг би үнэхээр тайлбарлаж мэдэхгүй байна.