Г.Дамдинням: Шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягт хуулийн байгууллагаар шалгуулна

Сэтгүүлч
2025/10/08

Засгийн газрын өнөөдрийн /2025.10.08/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл хийлээ.

-Засгийн газраас өнөөдөр шатахуун, дизель түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тогтоол гаргалаа. Гэхдээ энэ тогтоолыг жил бүр гаргадаг. Хуулийн дагуу манай улсын аюулгүйн нөөц хувийн хэвшлийн компаниудад байдаг.

Мөн сүүлийн үед шатахуун тасарлаа гэх мэт мэдээллийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал хаягт хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэр гаргалаа. Бид хэдий ОХУ-аас 100 хувь шахуу импортын түлш, шатахууны хамааралтай, ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа ч өнгөрсөн сард Ерөнхий сайд ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд В.Путин Ерөнхийлөгчтэй уулзсан. 

Миний бие ч Эрчим хүчний сайдтай нь уулзаж асуудлыг ярьсны хүрээнд биднийг ямар ч нөхцөлд бензин, шатах, тослох материалаар таслахгүй гэдэг амлалтыг өгсөн. Одоогийн байдлаар гэхэд Төмөр замын Толгойт, Рашаанд өртөөгөөр 150 гаруй тонн АИ92 бензин тээсэн вагон ирж байна. Өдрийн нийлүүлэлт хэвийн байгаа.

Геополитикийн нөхцөл таагүй байгаа энэ үед аюулгүйн нөөцөө бүрдүүлэхийг, нөөцийн саваа дүүргэх тухай асуудлыг чухалчилж байна. Саваа дүүргэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй, үүнд зээл олгох тухай ярилаа.

Ард иргэддээ хэлэхэд тайван, амгалан байгаарай. Хариуцсан яам шатахуун тасалдуулахгүй байх асуудлыг анхаарч байгаа. Ерөнхий сайд Г.Занданшатар санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.131
    2025/10/10

    Ene odoo daranguilaal togtooh ni hutsavaa chadal chine hurehgui ee

    Хариулах
  • 202.126.88.192
    2025/10/08

    Ene neg xuduunii darvsasan xar yum yu geed davraad bnaa Damdinnyan chi!

    Хариулах