О.Батнайрамдал: Миний амь насанд заналхийлж, хянан шалгах түр хорооны ажилд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдлоо

Сэтгүүлч
2025/10/08

УИХ-ын гишүүн, Оюутолгойн хянан шалгах түр хорооны дарга  О.Батнайрамдалыг үл таних 9 автомашин сүүлийн хоёр долоо хоногийн турш өдөр шөнөгүй дагаж гүйцэтгэх ажиллагаа явуулж байна хэмээн ноцтой баримтыг дэлгэлээ.

Тэрээр сүүлийн 3 сарын турш түр хороо 60 мянган хуудас бүхий нотлох баримтыг цуглуулах хүрээнд маш ачаалалттай  ажиллаж байна гэлээ. Түр хороо нь:

1.“Онтрэ”-тэй шинэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгох

2. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах гэсэн үндсэн хоёр сэдвээр ажиллаж буй.

 Гэтэл энэ энэ үйл ажиллагааг явуулж байх явцад гадны нөлөөлөл орж ирвэл олон нийтэд мэдээлнэ гэсний  дагуу өнөөдөр мэдээлж байна гэсэн юм.  Сүүлийн хоёр 7 хоногийн турш маш итгэмээргүй явдлууд тохиолдлоо. Учир нь үл таних хүмүүс/ миний олж баримтжуулснаар/ 9 автомшин өдөр шөнөгүй дагаж мөрдөж байгаа тохиолдол гарлаа. Тухайн  баримтуудыг “Нийслэлийн авто тээврийн хэрэгсэл бүртгэл хяналтын төвд” хандан шүүлгэхэд хамгийн ноцтой нь уг тээврийн хэрэгслийн дугаарууд улсад бүртгэлгүй хуурамч дугаарууд болохыг улсын бүртгэлээс тайлбар ирүүлсэн байна гэж мэдэгдэв.

Иймд хууль бусаар мөрдөж мөшгиж байгаа энэ ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй байгаад зогсохгүй хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд нөлөөлөх оролдлогоос гадна УИХ-ын гишүүний амь насанд заналхийлсэн ноцтой гэмт хэрэг болж байна. Түүгээр зогсохгүй  парламентийн үйл ажиллагаанд халдаж байгаа үйлдэл мөн тул уг баримтуудыг хавсаргаж хуулийн байгууллагад хандсан байгаа гэв.  Үүний дараа УИХ-ын “тусгай байдлын дэд хоро”о болон “халдашгүй байдлын дэд хороонд” хандаж байна буйгаа мэдэгдлээ.

 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.56
    2025/10/09

    ТАГНУУЛЫН байгууллага хянаж байгаа байлгүй дээ. ЛУЙВРААР баяжсан компаний эзэн л засгаар тоглодог болоод удлаа.

    Хариулах