МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгээ хуралдуулахыг шаардав

Сэтгүүлч
2025/10/14

УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн бүлгээ яаралтай хуралдуулах шаардлагыг бүлгийн даргад хүргүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэлснээр, “Манай бүлгийн гишүүд нэгдээд бүлгийн даргад шаардлага өгөхөөр очсон ч, дарга өөрөө байхгүй байсан тул ажлын албанд өглөө. Бүлэг сүүлийн хоёр удаа хуралдсангүй. УИХ-аар хэлэлцэх ёстой олон асуудал хуримтлагдаж байгаа учраас бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. Иймд өнөөдөр 16:00 цагаас бүлгээ хуралдуулахыг шаардаж байна. Хэрэв биелүүлэхгүй бол шаардлага гаргасан гишүүд өөрсдөө бүлгийн хуралдааныг зохион байгуулна. Манай бүлэг дөрвөн дэд даргатай, дэд дарга удирдаж болно” гэж мэдэгдэв.

Бүлгээ хуралдуулахыг шаардаж буй гишүүдийн дунд МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр ч багтаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна