МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тус нам дотор “хагарал, талцал үүссэн” гэх мэдээлэлд тайлбар өглөө. Түүний хэлснээр МАН-ын 300 мянга гаруй гишүүн хуваагдаж, хагарсан зүйл үгүй бөгөөд намын үйл ажиллагаа бүх шатандаа хэвийн явагдаж байна гэж мэдэгджээ.
“МАН хагарсан, хоёр хуваагдсан гэх мэдээлэл бодит бус. Харин УИХ-ын 68 гишүүн дотор Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах асуудал дээр санал зөрөлдөж, тодорхой хуваагдал үүссэн нь үнэн. Энэ асуудлыг нам, улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө уулзаж, ойлголцох шаардлагатай. Тэр ойлголцлын цэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн хурал байх ёстой” гэж Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр мөн намын Удирдах зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах эрх зүйн боломжгүйг онцолж, “ийм дүрэм, журам байхгүй” хэмээн тайлбарлав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна