УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль зөрчсөн хэмээн хоригийг хүлээн авах юм бол баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд тэр чигтэй хүчингүй болно хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл тухайн өдөр чуулганы хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцжээ.
1-рт.Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэнэ.
2-рт.Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. /УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2025.10.16-ны өдрийн хурлын шийдвэрээр долоо хоногийн тов дараалалд нэмэгдсэн/
3-рт.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулна.
/Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн,хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ - Зарчмын зөрүүтэй 1 саналтай
4-рт.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
/Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн, үргэлжилнэ/
5-рт.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна.
/Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
6-рт.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулна.
/Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Бүгд хүчингүй болно.