Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа эрүүл мэнд, боловсрол, улс төрийн намын үйл ажиллагаа болон хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, иргэдийн үүрч байгаа санхүүгийн ачаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл
2. “Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд хийсэн шинжилгээ
3. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудлуудаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бэлтгэсэн мэдээлэл
4. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулах;
- Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!