МАН-ын 31-р Их Хурал маргааш болох гэж байна. Уг хурлаар МАН-ын хэрүүл тэмцэлд цэг тавигдаж улс орны ажил урагшлаасай хэмээн залбирч сууна. Эрх баригч намын даргын суудлын зодоонд энгийн иргэд хүртэл гэмтдэг юм байна гэдгийг МАН-ын бага хурлаас хойш тооцвол бид сүүлийн 45 хоногийн турш нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, биеэрээ тууллаа. Их хурал нь болоод дуусах хугацааг нь тооцож үзвэл МАН 49 хоног дээрээ төрлөө олчихоосой билээ. Эс тэгвээс төөрч будилсан ороолонгууд болчих аюултай байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд нүдэн дээр чухам юу болоод өнгөрснийг товчхон тоймлон сануулъя.
Энэ хугацаанд улсын ажил явахаас илүү улаа шагайлцаж, нэгнээ намнахын төлөө нүд нь улаанаараа эргэсэн МАН үнэн төрхөө ард түмэнд харууллаа. Нэг ёсондоо тэсэж тэсэж, дэлбэрсэн тэмцэл нь энэ юм. Өнөөдрийн ил гарсан зодоон У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон үеэс буюу 2021 оноос эхлэлтэй гэж харж болохоор. Намын харьяалалгүй болсон тэрбээр намдаа нөлөөлөх эрх мэдэл нь буурч эхэлсэн үеэс Л.Оюун-Эрдэнэ тэр хоёрын тэмцэл бага багаар эхэлж өнөөдрийн их тэмцлийн суурийг тавьсан ч байж мэдэх юм. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ “Баялгийн сан”-г сэдэж “Эм Си Эс”-ийн мэдэлд байгаа “Ухаа худаг” ордоор оролдож эхэлсэн нь түүний суудал ганхах томоохон шалтгаан болсон буй за. Нэгдүгээр хүн ч уурласан биз. Эцэст нь Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь нэрлэдгээр тэрээр Ожи захиралд жулдлаа. Үндсэндээ ордон доторхи тэмцэл гадаах жагсаалаа дийлэлгүй унасан. Ухаад байвал олон л асуудалд Л.Оюун-Эрдэнэ унахаар байна. Ингээд түүний тэргүүлсэн хамтарсан засаг унаж, энэ ажиллагаанд идэвхийлэн оролцсон АН-ын хэсэг нөхөд тэр дундаа “Тэсо”-ийн О.Цогтгэрэл шагналаа авч Л.Гантөмөрөө зайлуулан намын дарга болсон зэрэг зарим үйл явдлыг дурьдах нь илүүц байлгүй.
Ингээд дараачийн Ерөнхий сайдад Нэгдүгээр хүн талаас Г.Занданшатарыг гудамжнаас замыг нь засч, томилсноор өнөөдрийн их тэмцэл эхэлж байгаа юм. Энэ нь намын даргын өрсөлдөөнийг илүү хурцдуулсан хувилбар байлаа. Түүний өөдөөс Л.Оюук талынхан Д.Амарбаясгаланг дэвшүүлснээр “Бага хурлаар” ялалт байгуулсан авч энэ нь хэзээ ч хүлээн зөвшөөрч чадамгүй их тэмцлийн үүдийг нээх нь тэр. Энэ үүдийг Л.Оюун-Эрдэнийн “Сэлэмний ир, хутганы хуй” болж явсан Б.Энхбаяраар нээлгэж тэр сэлэм нь Д.Амарбаясгалан руу чиглэлээ.
Их Хурал болтол Д.Амарбаясгаланг “Амдминерал”-аар нь дарамталж ухагдаж амжаагүй “Бор тээгээр” “Ухаа худагийн” асуудлыг намжааж УИХ-ын даргын суудлаа өгөх хүртэл нь улстөр өрнөлөө. Эцэстээ гүйцэтгэх засаглалаа огцруулсан Парламентийн шийдвэр шалан дээр унаж бүрэн эрх нь суларсан үйл явдалд нэг хэсэг нь алга ташиж, нөгөө хэсэг нь гуниглан харамслаа. МАН-д төдийгүй парламент дотор хоёр бүлэглэл үүсч, талцан зодолдож, тамлал үзэхэд ч бэлэн байгаа тэд ард түмнээ бодох сөхөөгүй алалцсаар өнөөдрийг хүрлээ. Эцэстээ нэр нүүргүй болсон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр хоёул намын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсанаар төрийн зовлон болтлоо томорсон МАН-ын зодоон ингэж нэг түрдээ намжлаа. Нэг их гэмшээд ёс зүй нь зулгаагаад нэрээ татаад байгаадаа ч биш Г.Занданшатар нь үүнээс цааш чичрэх замгүй болж Д.Амарбаясгалан нь яллагдагчаар татагдсан тул гарцаагүй байдалд орсонд л байгаа юм.
Одоо харин энэ их тэмцлийн дундуур хэн намын дарга болох вэ? гэдгээс хамаарч МАН-ын эв нэгдлийг сэргээж, иргэдийн итгэлийг эргүүлж чадах эсэх нь шийдэгдэх буй за. Н.Учрал, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн гэх хүмүүс өрсөлдөнө хэмээн хэвлэлээр явж байгаа бол хэн нь ч байсан хэрүүл тэмцэлд хэмжээ хязгаар чухал гэдгийг л эрхэмлэх хүн энэ намд ус агаар шиг хэрэгтэй байна даа.. Одоо ч нээрээ Готов нь авна уу, Шадав нь авна уу ард түмэнд хамаа байж уу.. Гол нь намын зодооноо Монгол төрийн зовлон болгож буй энэ аймшигт үзэгдэлдээ л цэг тавьж үзээсэй. Төрийн минь сүлд өршөө.
Нээрээ Ах намын зодоон дундуур орж ар дагзаараа унасан хүн бол Х.Булгантуяа байлаа хөөрхий минь. Ирээдүйтэй, өндөр боловсролтой, яван чангарч буй цөөхөн эмэгтэй улстөрчдийн нэг юмсан. Нөгөө Оюукын хэлдгээр яах гэж энэ зодоон руу оров доо зүгээр л сууж байхгүй дээ Х.Булгантуяа минь..
Т.Оюумаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.76.3
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM +91424323800802. О? ?оо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и? ?эйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Y? ?э: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах70.93.178.224
Энгийн нэгэн хүрэлсүх шударга 5 гэж цоллон гудамжинд жагсааж өөрийн замыг цэвэрлэн ми энхбрлдыг унагаж өөрөө өндөрт гарч ирээд табчиктай ээжээр далимдаж еөк болох замаа засч еөк болоод эргээд оюунэрдэнэ тэргүүтнийг нухчин дарж занданшатар гээч хязгааргүй шуналтныг ерөнхий сайд болгоод өнөөх нь тувт бүдэрч унасаар цааш гишгэх газаргүй болов хажуугаар шударга дүр эсгэсэн нэг араатанлаг амьтан цойлж гарч ирээд 37 оны үйл явдлыг сэргээх шинжтэй 37 онд хуурамч матэриал нэгээр нь нөгөөхийг нь гүтгүүлдэг хүн нь бвал хэрэг нь олддог гээч болж бх шиг 28 оны сонгуулиар ард түмэн минь битгий мартаарай даа энэ нөхөдийн яаж увайгүй ааш гаргасныг хэн хэн бэ гэдгийг
Хариулах66.181.183.94
санал нэг байна