УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласанаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болгосон.
Энэ тархи угаалт нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан. Ийм нөхцөлд миний бие албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчилалаа хамгаалах, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!